2011-04-01
Зөвлөгөө

Өгүүлбэрийн задлал хийх аргачлал

1.Өгүүлбэрээ уншиж утгыг ойлго.

2.Өгүүлбэрийн доторх үгсийн холбоог олно.

3.Өгүүлэхүүнээ зур

4.Өгүүлэхүүнээсээ ургуулан асуулт тавьж гол гишүүн өгүүлэгдэхүүнээ ол.

5.Гол гишүүдийг нэмэн дэлгэрүүлж буй дэд гишүүнд асуулт тавьж зурна.

Жнь:Сүргийн дэргэдээс хоньчин хүүхэд холын барааг саравчилна.

1.    Холбоо үгээр зур.

2.    Саравчилна-яана? Өгүүлэхүүн гишүүн

3.    Хүүхэд-хэн? Өгүүлэгдэхүүн гишүүн

4.    Хоньчин-ямар? Хамжсан тодотгол гишүүн

5.    Сүргийн дэргэдээс-хаанаас? Орны байц гишүүн

6.    Барааг-юуг?тусагдахуун гишүүн

7.    Холын-юуны?харьяалахын тодотгол гэх мэтээр задалж тайлбарлана.

Бичсэн: bolorma111 | цаг: 13:41 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax