Хан хөхийн газар хөдлөлт
Бидний оршин байгаа газрын гадаргуу үл хөдлөх мэт байх боловч үнэн хэрэгтээ тэр нь үргэлжлийн доргилт,үл ялих хэлбэлзэлд байдаг гэнэ.Үе үе хүчтэйгээр газрын гадаргуу доргиж донслох,газар доорхи дуу чимээ сонсогдох ,хөрсөнд их хэмжээний ан цав үүсэх зэрэг зүг бүрт хэлбэлзэл түргэн түргэн тархахыг газар хөдлөлт гэдэг билээ.Хан-Хөхийн нутагт болсон газар хөдлөлт нь 1905 оны 7-р сард Хангилцагийн голын хөндий Хилэнгийн амнаас эхэлж гол их хагархай нь Хан-Хөхий нурууг дамнан зүүн тийш үргэлжилсэн байдаг.Энэ газар хөдлөлтийн тухай хошуу ноён Лувсандондов өдрийн тэмдэглэлдээ бичихдээ...... “Жанжин гүн намайг хүрээнээ газраа бүхийд ..өглөө могой цагт дэлхий газар дуу гаргасангүй боловч нилээд хөдөлж долгилов.Мөн нэгэн цагт Бээжин хүртэл долгилсон хэмээмой.Мөн тэр цагт манай нутгаар нэн их дуу гарч хөдөлж хагарсан нь Баруун Хангилцагийн Таван бэлчрээс үүсч эрс чигээр Хангилцагийн голыг өгсөж мөн даваагаар давж,Улаан булаг ,Шонтын голоор уруудаж,Өндөр улааны өврөөр гарч Сэрвэнгийн давааг арлаж,шувт эрс чигээр Гүнгийн хүрээний өмнө голын дэргэдүүр Дааганыг арлан,Цавдан нуурын хойт талаар,уртыг өгсөн огтолж ,Вангийн нутаг Дааганыг арлан эрч чигээр Могойн эхээр Баянзүрхийг өвөрлөж,Сангийн далайн буруун үзүүрээр гарч Оцог тээлийн ам хүрч хүч ихэд хагарсан нь зогсжээ.Ер үүний дуугарсан ,хөдөлж долгилсон нь үнэхээр их аюултай болжухай.Ойр хавийн хошууны нутаг хагарч,дуу гарч хөдөлж сүм дуган ,хашаа байшин унагааж гэмтээсэн нь их л болжээ. Манай хошуунаас үүнийг надад сонсгохоор лам Өлзийбадрах нарыг улаагаар явуулж хүрээнээ хүрээнээ ирэх зам,”Сан толгой” тус газраа ирж эл учрыг мэдэж хагарсан газрын нэр зургийг зурж ирүүлэв”гэсэн байдаг билээ.Энэ хагархай нь уртаараа 400 гаруй км өргөнөөрөө 4-20 метр өргөн хагарч доош цөмрөн ивэрч дээш өргөгдөн зөрсөн газар туйлын их болжээ.Зарим газраа 3-4 н эгнээ болон хагарсан газар ч бий.Энэхүү газар хөдлөлтийг хожим нь судлан шинжлээд 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болохыг тогтоожээ.Энэ газар хөдлөлтөөр Хөхийн өвөрт Өвгөн овоо гэдэг газар байсан Дүүрэн гэдэг айлын 10 гаруй насны хүүхэд хариулж явсан хоньтойгоо,мөн Модот аманд байсан Бүжин гэдэг айлын 7 атан тэмээ газрын хагархайд орчихсон гэдэг.Мөн Хөхий хошууны хүрээ хийд хашаа байшин хазайж хожим цогчин дуганыг сэргээсэн гэдэг.Газар хагарсаны дараа тэр ангалд 2-3 хоног хонь хурга майлалдсан гэлцдэг.
/Домогт мөнхөрсөн Ханхөхий Ц.Алтангэрэл/
Тодотгол гишүүн
-Согтуу хүнийг өгүүлбэрийн ямар нэг гишүүнтэй зүйрлэж болох уу?
-Бололгүй яахав.Согтуу хүн чинь тодотгол гэсэн үг.Яагаад гэвэл,бусдын туслалцаагүйгээр зогсож чадахгүй шүү дээ.
Сандарсан нь
Ринчен гуайг Унгарт сүм үзэж явтал тайлбарлагч нь:
-Үүнийг монголын зэрлэгүүд нурааж балласан юм гэхэд
-Тэр зэрлэгийн нэг нь би явж байна даа гэсэнд тайлбарлагч их сандарсан гэдэг.
Хайр харуусал
-Ээж минь та намайг яагад сохолчихсон юм бэ дээ?
-Юм хийж байхад шөвөг авна гэж уйлаад болохгүй болохоор нь л өгчихсөн юм даа,хүү минь.
-Өгөхгүй л байхгүй дээ,ээж минь.Би уйлаад уйлаад ямар сохортолоо уйлав гэж дээ.
Хувьсгал
-Залууд охидыг л харж явдаг сан.Одоо ч банди нарыг ажиглаж явах болжээ.
-Яаж байгаа чинь тэр вэ?
-Манайх чинь 3 охинтой айл шүү дээ.
Өгүүлбэрийн гишүүнийг олох дасгал
1.Өгүүлбэрээ уншиж утгыг ойлго.
2.Өгүүлбэрийн доторх үгсийн холбоог олно.
3.Өгүүлэхүүнээ зур
4.Өгүүлэхүүнээсээ ургуулан асуулт тавьж гол гишүүн өгүүлэгдэхүүнээ ол.
5.Гол гишүүдийг нэмэн дэлгэрүүлж буй дэд гишүүнд асуулт тавьж зурна.
Жнь:Сүргийн дэргэдээс хоньчин хүүхэд холын барааг саравчилна.
1. Холбоо үгээр зур.
2. Саравчилна-яана? Өгүүлэхүүн гишүүн
3. Хүүхэд-хэн? Өгүүлэгдэхүүн гишүүн
4. Хоньчин-ямар? Хамжсан тодотгол гишүүн
5. Сүргийн дэргэдээс-хаанаас? Орны байц гишүүн
6. Барааг-юуг?тусагдахуун гишүүн
7. Холын-юуны?харьяалахын тодотгол гэх мэтээр задалж тайлбарлана.