Ижийгээ гомдоож болохгүй Хэрэг төвөгт орооцолдсон шөнө миний нойр хулжиж орондоо хөрвөөж өөрийн хийсэн алдаагаа бодож хэвттэл ижий минь мэгшин уйлах сонстов санд мэнд босож очвол надаас нууж уйлсан ижий минь нулимс нүдийг нь бөлцийлгөж хацрыг нь норгожээ. Үүнийг үзээд миний элэг эмтрэх шиг зүрх зүсэгдэх шиг болов. Үр минйи төлөө ээжийн минь өр зүрх сэтгэл надаас илүү шаналж, надаас илүү зовж байдгийг мэдсэн юм. Намайг шагнуулж магтаал хүлээхэд надаас илүү баярлан гялайдаг намайг шийтгүүлж ял хүлээхэд надаас илүү шаналан зовдог хүн бол ээж минь л юм. Ээж ээ, хүү чинь таныгаа баярлуулахаас илү...
2011-03-18