2011-03-18
11-р ангиас авах Монгол хэлний тест
Ижийгээ гомдоож болохгүй Хэрэг төвөгт орооцолдсон шөнө миний нойр хулжиж орондоо хөрвөөж өөрийн хийсэн алдаагаа бодож хэвттэл ижий минь мэгшин уйлах сонстов санд мэнд босож очвол надаас нууж уйлсан ижий минь нулимс нүдийг нь бөлцийлгөж хацрыг нь норгожээ. Үүнийг үзээд миний элэг эмтрэх шиг зүрх зүсэгдэх шиг болов. Үр минйи төлөө ээжийн минь өр зүрх сэтгэл надаас илүү шаналж, надаас илүү зовж байдгийг мэдсэн юм. Намайг шагнуулж магтаал хүлээхэд надаас илүү баярлан гялайдаг намайг шийтгүүлж ял хүлээхэд надаас илүү шаналан зовдог хүн бол ээж минь л юм. Ээж ээ, хүү чинь таныгаа баярлуулахаас илүү гомдоосон хайрлахаасаа илүү зовоосон нь олон билээ. Та хүүгийнхээ төлөө хэчнээн өдөр шаналж, хэчнээн шөнө нойргүйтэж , нойтон нулимсаар дэрээ норгоо бол оо... Гэвч хүү нь эхийнхээ сэтгэлийг мэдэрсэн нь аз хожуу ч гэсэн ухаарсан нь зол.

1. Эхийн сэдвийг ол.
А. Хүү нь хэрэг төвөгт орооцолдсон тухай      Б. Эхийн сэтгэлийн тухай      В. Хүүгийн нойр хулжсан тухай
D. Хүүгийн шагнал магтаалын тухай                E . Эхийн нулимсны тухай

2. Эхийн гол санааг агуулсан хэсэг аль вэ?
А.........хацрыг нь норгожээ           В.........мэдсэн юм С. ......ээж минь л юм             
D.....норгоо бол оо                         E.......ухаарсан нь зол

3. Дээрх эх хэдэн цогцолбороос бүтэж байна вэ?
     А...........хацрыг нь норгожээ,.....зовж байдгийг мэдсэн юм,....ээж минь л юм,....норгоо бол оо,... ухаарсан нь зол гэсэн 5 цогцолбор
     В. ...,хацрыг нь норгожээ,....ээж минь нь л юм,...норгоо бол оо,...ухаарсан нь зол” гэсэн 4 цогцолбор
     С. .....хацрыг нь норгожээ,...норгоо бол оо,..зовж байдгийг мэдсэн юм,..ухаарсан нь зол гэсэн 4 цогцолбор
     D.....,хацрыг нь норгожээ,....норгоо бол оо,.... ухаарсан нь зол гэсэн 3 цогцолбор
     E.......хацрыг нь норгожээ,....зовж байдгийг мэдсэн юм,...норгоо бол оо,....ухаарсан нь зол гэсэн 4 цогцолбор

4.Эхийн гол санаанд тохирох хэлцийг ол.
А. Үртэй хүн жаргадаг, үндэстэй мод ургадаг                                    В. Хайр нь дотроо, хал нь гаднаа
С. Хүүгийн алдар мандвал эхийн үрчлээ тэнийх Хүүгийн нэр сэвтвэл эхийн үрчлээ нэмэгдэх
D. Ухаантай хүн үгээрээ сургах ууртай хүн нударгаараа сургах
E. Үрээ гэвэл сургаж бай үрээгээ гэвэл идүүлж бай

5. Эхийн найруулгын хэв маягийг тодорхойл .
А. Тоочимж                                         В. Эргэцүүлэмж                     С. Хүүрнэмж               
 D. Тайлбарламж                          E.Харьцууламж

6. Дээрх эхэд байгаа хэчнээн гэсэн үгийн төлөөлж буй утгыг ол.
А. Бодит нэрийг                В. Тоо ширхгийг                С. Чанар шинжийг
D. Цаг хугацааг                E . Орон байрыг

7. “Үүнийг үзээд миний элэг эмтоэх шиг зүрх зүсэгдэх шиг болов.” Гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маягийг ол.
А. Төлөөлөл                В. Адилтгал                С. Хэтрүүлэл                D Төлөөлөл                E. Ёгтлол

8. Дээрх эхэд байгаа “миний” гэдэг үгийг язгуурыг ол.
А. Миний                 В. Минь                С. Ми                D.Би                E . Мин

9. дээрх эх найруулгын ямар төрөлд багтах вэ?
А. Уран зохиолын найруулга           В. Сонин нийтлэлийн найруулга           С. Шинжлэх ухааны найруулга
D .Албан бичгийн найруулга           E . Ярианы найруулга

10. “Ээж ээ хүү чинь таныгаа баярлуулахаас илүү гомдоосон хайрлахаасаа илүү зовоосон нь олон” гэсэн өгүүлбэр дэх онцолсон үгс утгын ямар харьцаанд байна вэ.
А. Ойролцоо утга           В. Эсрэг утга           С. Төсөө утга           D . Зүйлчилсэн утга                E. Өвөрмөц утга

11.“Та хүүгийнхээ төлөө хэчнээн өдөр шаналж хэчнээн шөнө нойргүйтэж нойтон нулимсаар дэрээ норгоо бол оо” гэсэн өгүүлбэрт тохирох шинжийг ол.
AЗНӨ           В. ЭДӨ                С. УНӨ                D. ХаЗНӨ                E. ХоНӨ

12. Дээрх эхэд байгаа ....шөнө нойргүйтэж гэсэн өгүүлбэрийн гишүүд ямар харьцаанд байна вэ?
А. Өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн           В. Шууд бус тусагдахуун, өгүүлэхүүн           С. Байц, өгүүлэхүүн
D .Шууд тусагдахуун ,өгүүлэхүүн      E. Тодотгол, байц

13. “Хэрэг төвөгт орооцолдсон шөнө миний нойр хулжиж орондоо хөрвөөж , өөрийн хийсэн алдаагаа бодож хэвттэл ижий минь мэгшин уйлах сонстов.” Гэсэн өгүүлбэрт тодотгол гишүүн өгүүлбэр хэд байна вэ?
А. 4                     В. 2                     С. Байхгүй                     D . 1                     E. 3

14. “...намайг шийтгүүлж ял хүлээхэд...” хэмээх өгүүлбэр дэх “намайг” гэсэн үг ямар гишүүн болох вэ?
     А.Өгүүлэгдэхүүн           В. Тодотгол                С. Байц                D. Шууд бус тусагдахуун                     E . Тусагдахуун

15. Дараах холбоо үгсийн утга бүтцийн дараалал зүй тогтлыг ажиглаад цэгийн оронд тохирох үгийг ол. Хэрэг төвөг, миний нойр, өр зүрх, хүүгийн бодол..................
А. Санд мэнд                В. Элэг эмтрэх                С. Хийсэн алдаа                     D. Эхийн сэтгэл                E. Зүрх зүсэгдэх

16.”шагнуулж” гэсэн үгийг бүтцээр зөв задалсан хэсгийг ол.
А. Шагна+уул+ж           В. Шаг +нуул+ж                С. Шаг+на+уул+ж                D.Шан+на+уул+ж                E.Шагна+уу+лж

17. “ Хэрэг төвөгт орооцолдсон шөнө миний нойр хулжиж орондоо хөрвөөж өөрийн хийсэн алдаагаа бодож хэвттэл ижий минь мэгшин уйлах сонстов. Санд мэнд босож очвол надаас нууж уйлсан ижий минь нулимс нүдийг нь бөлцийлгөж хацрыг нь норгожээ.” Гэсэн цогцолборт үйл үг /давхардсан тоогоор / хэд байна вэ?
А. 10                В. 14                С. 12                D .15                E .13

18. “.....ээжийн минь л юм гэхэд илэрч буй баймж утгыг ол.
А. Зайлшгүй баймж           В. Бололцоот баймж           С. Үнэн магадлалт баймж      
D . Тодорхой болох бодит баймж                     E. Салган онцолсон баймж

19. Дараах холбоо үгсийг аль нь найрч угсарсан үйлийн холбоо үг вэ?
А. Хэрэг төвөг                В. Надаас нуух                С. Нойр хулжих                D . Ижий минь уйлах           E. Санд мэнд босох

20.”Гэвч хүү нь эхийнхээ сэтгэлийг мэдэрсэн нь аз, хожуу ч гэсэн ухаарсан нь зол гэсэн өгүүлбэр хэлэх зорилго аялгаараа ямар өгүүлбэр вэ?
А. Асуух өгүүлбэр           В. Анхааруулах өгүүлбэр           С. Хүүрнэх өгүүлбэр           D. Захирах өгүүлбэр           E . Батлах өгүүлбэр

21. “ Монголын нууц товчоо “ зохиолын эхлэл өгүүлбэрийн цэгийн оронд доорх хэсгээс аль нь тохирох вэ?т “..................хаан язгур дээд тэнгэрээс заяат төрсөн .................гэргий .................хамт тэнгис далайг гэтлэн ирээд Онон мөрний эх...............уулнаа нутаглаж ,...................гэдэг нэгэн хөвгүүнийг төрүүлжээ.
А. Бөртэчино, Чингис, Гуа- Маралын, Бурхан халдун , Батцагаан ун, Чин              
В. Чингис, Батцагаан, Гуа- Маралын, Бурхан халдун , Бөртэчино
С. Чингис , Бөртэчино, Гуа-Маралын, Бурхан халдун, Батцагаан
D. Бөртэчино , Гуа-Марал, Батцагаан, Бурхан халдун чингис хаан
E. Чингис, Батцагаан, Бөртэчино, Гуа-Марал, Бурхан халдун

22.1-р хэсэгт өгсөн “Ижийгээ гомдоож болохгүй” гэсэн эхтэй холбоо бүхий дараах өгөгдөл ба санааг зөв харгалзуул.

a.Хэрэг төвөгт орооцолдож эхийгээ уйлуулсан                              1.Шинэ санаа                                                                
b.Эх хүн үргэлж үр хүүхдийнхээ төлөө нойроо                               2.Төрмөл санаа хугаслан,санаа зовж байдаг                          
c.Дээрх эхэд зохиогч эхийн сэтгэлийг хэрхэн                                    3.Г ол санаа мэдэрч хүлээж авсан тухай илэрхийлсэн           
d.Элгээ эмтэртэл зүрхээ зүсэгдтэл ухуурч байгааг                          4.Зорьсон санаа дүрсэлсэн
Бичсэн: bolorma111 | цаг: 16:20 | Тест
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(12)
Сэтгэгдэл:


баярлах тормолзох үнсэлт хайртай инээх улайх
Бичсэн: Зочин цаг: 13:36, 2011-03-22 | Холбоос | |


баярлах баярлах баярлах баярлах
Бичсэн: Зочин цаг: 13:36, 2011-03-22 | Холбоос | |


таалагдлаа
Бичсэн: Зочин цаг: 13:35, 2011-03-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax