1.Нэг өвгөн хээр явж байсан чинь хөдөлгөж хөдөлгөж дийлэхээргүй нэг том хаданд гар багтхааргүй нүх байна гэнэ.Бууж харвал тэр нүхэнд бөв бөөрөнхий алт байжээ.Өвгөнд тулж байсан таягнаас нь өөр алтыг хөших хөдөлгөх юм байсангүй. Гэвч алтыг гаргаж авах арга олжээ.Ямар арга байсан бэ?
2.Нэг сайхан бүсгүйн бие үл танигдах өвчнөөр өвджээ.Нэгэн залуу ирж охинд өвчнийг нь таних шидэт толио дурсгаж,ханилан суухыг хүсжээ.Өөр нэгэн залуу ирж эмчид үтэр түргэн хүргэж чадах нисдэг морь бэлэглээд ханилан суухыг хүсжээ.Гурав дах залуу ирж тэр өвчнийг эдгээх өндөг өгч ханилан суухыг хүсжээ.Тэр бүсгүй хэнтэй нь суувал зохих вэ?
Хариулт
1./Тэр нүхээр элс хийж,алтыг хутгачсаар дээр нь гаргаж ирж авчээ/
2./Толь дурсгадагтай суувал хээнцэр/хуурамч/ хүний шинж .Морь бэлэглэдэгтэй нь суувал эдийн шуналтайн шинж,Өндөг өгдөгтэй нь суувал үнэнч тогтвортойн шинж/