2011-03-29
Эсээ хэрхэн бичих вэ?

                                            Эсээ хэрхэн бичих вэ?

Таны эсээ ямар байх ёстой вэ?

Гадаадын ялангуяа Америкийн их дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эсээ буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг.Эсээ зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулах боломж олгож буй хэрэг юм.

                                   Та эсээгээ хэрхэн бичих вэ?

1-р алхам:Бичихээсээ өмнө эхлээд юу бичихээ сайтар бод.

Ингэхдээбүтэц,зохион байгуулалт,дэс дараалал зэргийг үл хайхран бодож сэтгээд,үүнийгээ цаасан дээр бууулгасан зүйлээ утга санаагаар нь хооронд нь холбож үз.Дэс дараа логикийг анхаар.Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран өөрөөсөө тухайн хэсэг нь тийм хэрэгтэй чухал уу гэдгийг асуу.Бүгдийг дахин эхнээс нь бич.

2- алхам:Эхний хэсэг

Энэ хэсэгт та эсээ буюу зохион бичлэгийнхээ товч утга,ерөнхий төлөвлөгөөг тусгаарай.Эхний хэсэгт эсээний товч агуулгыг тусгаж өгвөл уншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгох,үргэлжлүүлэн уншихад хялбар болно.Тиймээс эхний хэсгээ аль болох сонирхолтой анхаарал татахуйц болгох хэрэгтэй.

3-р алхам:Их бие

Их биеийн хэсэг бүр өөрийн агуулгыг хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ өгүүлбэр нь ямагт шинэ санааг агуулсан байх ёстой.Дараа нь энэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн жишээ тайлбар тоо баримтыг нэмж оруулна.

4-р алхам:Дүгнэлт

Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрх бичсэн зүйлийнхээ талаар дүгнэлт гаргаж бичих хэрэгтэй.

5-р алхам:Засвар хийх

Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө уншаад үз.Хэрэв та зохиогч биш,харин уншигчийн байрнаас хандвал өөрийн алдаагаа илүү амархан олох болно.


Бичсэн: bolorma111 | цаг: 17:22 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax