2011-03-29
Ээлжит хичээл

Батлав:Сургалтын менежер.................../Г.Чанцалдулам/

                         Ээлжит хичэээлийн хөтөлбөр

Хичээлийн сэдэв:Төсөө утгатай өгүүлбэр

Хамрах хүрээ:11 жилийн сургалттай 9-р анги

Зорилго:Төсөө утгатай өгүүлбэр гэж юу болохыг мэдэх

Зорилт:

·        Төсөөт утгатай өгүүлбэрийг мэдэх

·        Төсөөт утгатай өгүүлбэрийг ялган таних

·        Төсөөт утгатай өгүүлбэр зохиож бичих

·        Найруулгад зөв хэрэглэх

Арга зүй:Харилцан яриа,тайлбартай дасгал,тулгуур дохио,мэдлэг бүтээлгэх арга,хосын арга

Хэрэглэгдэхүүн:Зурагт үзүүлэн,нэгж  ба ээлжит хичээлийн хөтөлбөр,проектор,сурах бичиг,соронз,ТӨМ,скоч,note book, нэмэлт ба баяжилт материал

Хичээлийн хэлбэр:Сурагчдыг 4 баг болгон хуваана.

Хичээлийн зохион байгуулалт:Мэндлэх-1мин

Өмнөхийг давтах -5 мин

Сэдэл төрүүлэх -3 мин

Шинэ мэдлэг олгох-15 мин

Бататгал-10 мин

Дүгнэлт-5 мин

Гэрийн даалгавар-1 мин

 

                                           

                                                  Хичээлийн явц

        Үе шат

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Өмнөхийг давтах

Өмнөх мэдлэгийг бататгасан асуулт тавьж ярилцана.

Багууд хоорондоо ярилцаж багшийн асуултанд хариулна

Сэдэлжүүлэх

Дэлгэц дээр зураг харуулж ажиглуулна.Дүгнэх журмаа хэлж өгнө

Ярилцаж зургийг тайлбарлана.Багштай харилцан ярилцана.

Мэдлэг эзэмших үе шат

Багуудын даалгаврыг өгч,заавар хэлж өгнө.Өгүүлбэрийг ажиглаж цөм бүтцийг олж бичих ,сурагчдын хэлж буйн зөв,бурууг дүгнэж урамшуулна.Дөхүүлэх асуултаар тодорхойлолт гаргана. Дэлгэц дээрээс тодорхойлолт харуулж тайлбарлана.

Зааврын дагуу багийн гишүүд даалгаврыг гүйцэтгэнэ.Өгүүлбэрийг ажиглаж цөм бүтцийг олж бичнэ.Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлнэ.

Тодорхойлолт бичиж авна.

Мэдлэгийг хөгжүүлэн бататгах үе шат

Багуудын даалгаврыг өгч,заавар хэлж өгнө.Өгүүлбэрүүдээс төсөөт өгүүлбэрийг олох бичих ,сурагчдын хэлж буй зөв бурууг дүгнэж урамшуулна.үнэлгээ өгнө.

Баг бүрт тусах ба эс тусах үйл үг өгнө.

Зааврын дагуу багийн гишүүд даалгаврыг гүйцэтгэнэ.Өгүүлбэрүүдийг уншаад төсөөт өгүүлбэрээ зөв олох.Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлнэ.

Дурын үгээ сонгон авч хос хосоороо даалгаврыг гүйцэтгэж төсөөт өгүүлбэр зохионо.

Дүгнэлт

Хичээлээ болон сурагчдыг дүгнэнэ.Аль баг олон зурагтай болсон бэ?

Үзсэн хичээлээ дүгнэж багууд нэг нэгээсээ асуулт асууна.

Гэрийн даалгавар,бие даалт

Хаягаа өгнө.Хичээлд идэвхтэй оролцсонд баяр хүргэнэ.

Даалгавраа тэмдэглэж авна./Хананд байрлуулсан нэмэлт материалтай танилцах/

                          

                                  Боловсруулсан багш Ч.Болормаа 

  Даалгавар-1   Өгүүлбэрийг анхааралтай уншаад цөм бүтцийг олж бичээрэй.

              Муу хүн дайнд хөөрнө.

              Мунхаг хүн магтааалд хөөрнө.

    Даалгавар-2 Төсөөт өгүүлбэрийг олж бичнэ үү.

 Тэртээ өмнөх гүвээний үзүүрээр улаан тоос манарч,тэр тоосон дундаас цойлон гарч байгаа морьдын бараа үзэгдэв.

              Уул морийг зовооно.

              Уур биеийг зовооно.

Сайн морь эрийн чимэг

Сайхан бүсгүй гэрийн чимэг.                           

              Удмаараа алдаршдаггүй.

              Ухаанаараа алдаршдаг

. Даалгавар-3  Дурын үгээ сонгон авч төсөөт    

    өгүүлбэр зохиогоорой./төсөөт өгүүлбэрийнхээ  онцлогийг санаж зохиох/

 -мартах

                                 -сурах

 -бүтээх

      -мөрөөдөх

 

 

 Даалгавар-1  

Өгүүлбэрийг анхааралтай уншаад цөм бүтцийг олж бичээрэй. 

              Хүний хүү өөд нь татна.

              Өөрийн хүү уруу нь татна

 Даалгавар-2 Төсөөт өгүүлбэрийг олж бичнэ үү.

Явна явна гэж ямааны мах барав

Үхнэ үхнэ гэж үхрийн мах барав

                     Цаг цагаараа байдаггүй. 

                     Цахилдаг хөхөөрөө байдаггүй   Ууланд авирахад бие чармайна

Эрдэм сурахад ухаан чармайна.

Гагцхүү өглөө бурханд залбирч,үдэш тэнгэрт мөргөсөөр нэг насыг барна.

 Даалгавар-3  Дурын үгээ сонгон авч төсөөт    өгүүлбэрзохиогоорой./төсөөтөгүүлбэрийнхээ  

     онцлогийг санаж зохиох/

 -мартах

                                 -сурах

 -бүтээх

      -мөрөөдөх

 Даалгавар-1   Өгүүлбэрийг анхааралтай уншаад цөм бүтцийг олж бичээрэй.

             Дэлгэрэх хаврын ирэх нь эрт

             Дэгжих айлын босох нь эрт Даалгавар-2  Төсөөт өгүүлбэрийг олж бичнэ үү.

 Явна явна гэж ямааны мах барав

Үхнэ үхнэ гэж үхрийн мах барав

              Сайн морь эрийн чимэг

              Сайхан бүсгүй гэрийн чимэг.

Хүн гэмээ мэддэггүй

Тэмээ гэдгэрээ мэддэггүй

       Гагцхүү өглөө бурханд залбирч,үдэш тэнгэрт

       мөргөсөөр нэг насыг барна.

Даалгавар-3  Дурын үгээ сонгон авч төсөөт    өгүүлбэр зохиогоорой./төсөөтөгүүлбэрийнхээ  

     онцлогийг санаж зохиох/

 -мартах

                                 -сурах

 -бүтээх

      -мөрөөдөх

Даалгавар-1 Өгүүлбэрийг анхааралтай уншаад цөм бүтцийг олж бичээрэй.

                Ганц хүн айл болдоггүй.

                Ганц мод гал болдоггүй.

Даалгавар-2  Төсөөт өгүүлбэрийг олж бичнэ үү.                               

         Удмаараа алдаршдаггүй

         Ухаанаараа алдаршдаг.

              Ууланд авирахад бие чармайна.

              Эрдэм сурахад ухаан чармайна.

Уул морийг зовооно.

Уур биеийг зовооно.

              Цаг цагаараа байдаггүй. 

              Цахилдаг хөхөөрөө байдаггүй

Даалгавар-3  Дурын үгээ сонгон авч төсөөт    өгүүлбэрзохиогоорой./төсөөтөгүүлбэрийнхээ  

     онцлогийг санаж зохиох/

 -мартах

                                 -сурах

 -бүтээх

      -мөрөөдөх

 


Бичсэн: bolorma111 | цаг: 17:27 | зайн сургалт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax